УЛС ТӨР

ЧУУЛГАН: У.Хүрэлсүхийн Засгийн газар ОГЦРОХГҮЙ

УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцлээ. Засгийн газрын тухай хуульд нийтдээ 69 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байжээ.  Хэлэлцэж буй төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт, тодруулга авлаа.

Үндсэн хуулийг өөрчлөх нэг шалтгаан гүйцэтгэх засаглалыг сайжруулж, эрх мэдлийг нь нэмэгдүүлэх агуулгаар баталсан. Сүүлийн 28 жилийн хугацаанд хоёр л Засгийн газар бүрэн ажиллаж бусад нь огцорсон нь төрийн тогтворгүй байдал руу явуулсан. УИХ-ын гишүүдийн эрхийг хязгаарласан, төсөв санхүүд дураараа оролцохыг багасгасан зэрэг өөрчлөлтүүд нь гүйцэтгэх засаглалыг тогтвортой ажиллуулах боломжийг бүрдүүлсэн. Энэ мэт Засгийн газраа тогтвортой ажиллуулахыг бодолцож, Засгийн газар хуулиа боловсруулж оруулж ирсэн.

Ажлын хэсэг: Засгийн газраас өргөн барьсан тухай хуулийн төслийн 21 дүгээр зүйл Ерөнхий сайдыг томилсноор Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа эхэлж, дуусгавар болно гэж байгаа. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон тохиолдолд тухайн Засгийн газрын гишүүн нь дахин томилогдох зохицуулалтыг нэмж, дэмжигдсэн байгаа.

Ингээд зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулж, Засгийн газрын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-05-08 17:02

Lundeegiin huuli yaahuu....

Хариулт
Хариулт
2020-05-09 11:14

Ойлгосонгүй.5 дугаар сарын 25 нд шинэ сайжруулсан үндсэн хуулиа дагаж мөрдөнө гэсэн шүү дээ.Тэр үндсэн хуулинд засгийн газрын 4 гишүүн нь давхар дээлтэй байж болно гээд хувьчлаад заагаад өгчихсөн.5-25 наас цааш үүрэг гүйцэтгэгч

Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн
2020-05-09 23:27

Энэ хэдэн гишүүн ухаантй юмнууд чинь одоо бүр цаг нөгөцөөх аргаа олж ядаад байгаа юмуу. Огцруулчихаад дахин томилогдоно ч гэх шиг юу батлаад байгаа ухаантай юм бэ.

Холбоотой мэдээ

Back to top button