УЛС ТӨР

“Генерал Ц.Сэргэлэн хятадуудтай нууцаар эзэмшдэг компаниа нуун дарагдуулсан”

Өнөөдөр /2020.05.11/ АТГ-ын гадна талбайд төрийн өндөр албан тушаалтнууд ХОМ-тээ өөрийн эзэмшлийн компани болон түүний орлогоо мэдүүлээгүй талаар иргэн мэдээлэл өглөө.

Тэрээр, “Би өдөх бүр нэг төрийн өндөр дээд албан тушаалтныг АТГ-т шалгуулахаар өгөх болно. Өнөөдөр эхэлж байна. Өнөөдөр Хил хамгаалах ерөнхий газрын дарга асан Ц.Сэргэлэнг шалгуулахаар өгч байна. 2015-2016 онд энэ хүн “Импайргаз Монголиа” гэх Хятадын хөрөнгө оруулалтай компанийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан. Тухайн компаниасаа цалин хөлс авч байсан. Энэ тухайгаа 2015, 2016 оны ХОМ-тээ тусгаагүй байдаг. Захирлаар нь ажиллаж байсан мөртлөө яагаад нуун дарагдуулсан юм бэ. Мөн хилийн бүсэд 87 уурхай ажиллаж байхад нэг ч удаа хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдэгдээгүй. “Импайргаз Монголиа” гэх Хятадын хөрөнгө оруулалтай компанийн уурхай Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байрладаг. Борзонтолгой гэх нефтийн талбайг 2014 оноос MSC компаниас шилжүүлж аваад ашигласан. Эл талбай одоо хүн харахыг аргагүй аймшигтай болж хувирсан. Ц.Сэргэлэн ажиллаж байхдаа энэ компаниа хаацайлдаг байсан нь баримтаар тодорхой болж байна. Энэ компанид 100 гаруй тэрбум төгрөгийн асуудал байгаа. Маргааш би өөр нэг албан тушаалтны тухай мэдээлэл өгөх болно” хэмээсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
hudlaa garuud
hudlaa garuud
5 сар 11, 2020 14:14

hud2 iim aminbitstai tee nuguu neg l negniigee harluuldag ni eheltsen nee zaluu ch gsen negniih ni zahialgaar l guijaagaadaa hogiin yum

zochin
zochin
5 сар 13, 2020 18:41

ene hudal medeelel taraasan gar odoo uuruu ATGd duudagdah bh da

Зочин
Зочин
5 сар 21, 2020 23:43

Hudal medeelel

Аба
Аба
6 сар 2, 2020 11:06

Үнэн шүү энэ мэдээлэл.

Зочин
Зочин
7 сар 2, 2020 00:17

Энэ нөхөр ч сая сонгуулиар тараа таниулчих шиг боллоо. Үхсэн элэнцэг чинь цэргийн тангараг. Манангийн хар

Холбоотой мэдээ

Back to top button