УЛС ТӨРХУУЛЬ

С.Баяр: Хохирогч нь тодорхойгүй хэрэгт яллах гэж байна. Хохирогчоо авч ирээч

Өнөөдөр /2020.05.11/ 09.00 цагаас Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, сайд асан С.Баярцогт, “Петровис” группийн үүсгэн байгуулагч Ч.Давааням нарын найман хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Хуралдаан хаалттай горимоор үргэлжилж буй.

Тэгвэл яг одоо Ерөнхий сайд асан С.Баяр шүүхийн гадна хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр, “Энд байгаа залуусын ихэнхийг нь би танихгүй. Танихгүй хүмүүсийг нэг газарт авч ирж байгаа нь буруу юм. Сая шүүх хуралдааныг нээлттэй явуулах уу, хаалттай явуулах уу гэж асуулаа. Бид нээлттэй явуулах дээр санал нэгдлээ. Энд ямар улсын нууц байгаа биш. Биднийг улсад хохирол учруулсан гэж яллаж байна. Гэтэл хохирлын хэмжээ байхгүй. Хохирогч байхгүй хэрэг яваад байна. Хэрэв хохирол учирсан гэж үзэж байгаа бол хохирогчоо авч ирээч ээ” гэв.

Мөн тэрээр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Ч.Давааням гэх хүнийг тантай хамт яллагдагчаар татсан. Энэ ямар хүн бэ?  

-Петровисийн Ч.Давааням. Миний хар багын найз. Намайг Петровис компанийн шатахууныг Оюутолгойд хэрэглээний үнээс өндөр үнээр шахсан гэж байгаа юм. Хэрэв би Ерөнхий сайд байхдаа ийм зүйл хийсэн бол Петровис ашигтай ажилласан болж таарна. Тийм зүйл алга. Түүнийгээ нотлох хэрэгтэй. Багын минь найз учир тэсээд яваад байгаа байх.

-Оюутолгойн гэрээ алдаатай, оноотой гэрээ гэж дүгнэгддэг. Энэ гэрээг яаж сайжруулах ёстой вэ?

-Наадах чинь их том сэдэв. Хөрөнгө оруулагчийн хувьцааны 34 хувийг төр авна гэсэн хуулийн заалттай.

-Шүүх хурал шударга болно гэдэгт та хэр итгэлтэй байна вэ?

-Итгэл найдвар хамгийн сүүлд бөхдөг. Шударга шүүнэ гэдэгт итгэж л байна даа.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

12 Сэтгэгдэл

  1. ХАНГАЛТТАЙ СУЛ ЯВЛАА. МОНГОЛЧУУД ЯДУУ БАЙХГҮЙ БАЙХ БОЛОМЖИЙГ ХААСАН. МУУ ТӨГСГӨЛТЭЙ ХҮН

  2. хохирогч нь Монголын нийт ард тумэн! ард тумнийг төр төлөөлдөг! дуугуй л ялаа үүр!

  3. Хүүр шүү, энэ нээрээ. Одоо Монгол эх орон, Монголын ард иргэдээ уг нь өөрөө төлөөлж бсан үедээ луйвраа хийсэн болохоор одоо ингэж мурина л даа. Тэрийг тооцоолж байж хийсэн ш дээ гэсэн үг

  4. enhsaihniig ni avaachaad hiicen cin ene muusain urvagch nar ih sandarch baih shivdee huurnuuud cin. hohirogchoo avaad ir ch geh shig ih basaj baina ene muu arhichin. ta nar bol eh ornoosoo uravsan urvagch nar. eh ornii irged bid bugd hohiro

  5. Монгол улс, Монголын ирээдүй, МУ иргэн бүр хохирсон. Бидний хохиролыг төр нэхэмжлэх нь зөв. Хогийн архичин ############ зайгуул С.Баяр болон үр хүүхдийг бас шүүх хэрэгтэй.

  6. Хар толгойгоороо хариуцна гээгүй бил үү. Хар толгой дээр чинь ирэхэд хаашаа бултах гээд байна даа.

  7. Одоо болоо юм биш үү. Хохирогч нь Монголын иргэд байна. Бид АНУ-д харш авах нь байтугай түрээсний байр ч олж чадахгүй байна. Өөрийнх нь хэлдгээр шударгаар шүүгээд, хөрөнгийн хурааж, яллаад өгөөрэй

  8. Хар толгойгоороо хариуцна гээд л томроод байсан гар арчаагаа ####даад хар толгойгоо хамга####ах гээд тэнэгтэж байх шив дээ. Хохирогч т#### Монголын ард түмнийг төлөөлж Монголын төр хариуцлага нэхэж бна за юу

  9. 7хуасаа зараад улсад өгчихөөч.ёр нь таны байж бга хямсгар зан өдий 60 гараад хүүхэд шиг хүнтэй суугаад авгайьхүүхэньсольдог зан ерөөсөө хүний дургүйьхүргэдэг.хүний жаахан охиныг аваад суугаад с####аад бгааг ямар хүн гэх вэ.та улс төрч лав би

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button