УЛС ТӨР

Э.Бат-Үүл: Намайг хулгайч, дээрэмчин, алуурчин болгож гүтгэх ажиллагааг 30 жил явууллаа

Өнөөдөр /2020.05.11/ хотын дарга асан, “Гэр хороолол хөдөлгөөн”-ий тэргүүн  Э.Бат-Үүл АН-ын байранд мэдээлэл хийлээ.

Тэрээр, “Сүүлийн үед МАН, тус намын ЕНБД Амарбаясгалан Монголын топ сэтгүүлчдийг ашиглан миний эсрэг улайрсан гүтгэлгийн ажиллагаа явуулж байна. Сэтгүүлч Лодойсамбуугийн “Улаан бал” нэвтрүүлэг, Tovch.mn сайтын мэдээг эх сурвалж болгосон сэтгүүлч Батбилэгийн нэвтрүүлэг, болон Монголын бүх телевизүүдээр төлбөртэй мэдээлэл цацлаа. Энэхүү нэвтрүүлгүүдээр “Аав хүү хоёрын хэрэг” хэмээх зохиомол хэргийн тухай үзүүлэхдээ миний биетэй холбогдох хавтаст хэргийн материалыг илтэд мушгин гуйвуулж, гүжирдсэн. МАН намайг хулгайч, дээрэмчин, алуурчин болгож гүтгэх ажиллагааг 30 жил явуулж байгаа. Өнөөдөр намайг гэмт хэрэг үйлдсэн мэтээр олон нийтийн тархийг угааж байна. Шүүхээс өмнө гэмт хэрэгтэн болгож байгаад туйлын харамсаж байна. Шүүхийн дараа ямар муухай гүтгэлэг байсныг олон нийт мэдэх болно. Тиймээс МАН-ын дарга У.Хүрэлсүх, Амарбаясгалан нарыг нийслэлийн гэр хороололд, тэр тусмаа Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж надтай өрсөлдөхийг уриалж байна. Хүний ар худрагаар гүтгэхээ боль. Намайг УИХ-д З.Энхболдтой өрсөлдөн гэсэн тэр агшнаас хойших У.Хүрэлсүх, Амарбаясгалан нарын дайралт эхэлсэн. Тэсэж суухад бэрх боллоо. Шүүхээр намайг ямар нэгэн байдал хүргэнэ гэсэн заналхийлэл байгаа гэж хардаж байна. Шүүхийн шийдвэр эцэслэн гартал би гэм буруугүй. Сая Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханыг ямар байдалд оруулсныг харлаа. Энэ хүн үе үеийн Ерөнхий сайдуудаас хамгийн мундаг нь байсан. Өнөөдөр энэ хүнийх шиг хувь заяа намайг хүлээж байна. Шүүхээр хүнийг айлгадаггүй юм шүү гэж хэлмээр байна. Амарбаясгалан хотын дарга болохоор санаархаж байгаа. Манай нийслэлчүүд ЖДҮ-чнээр хот удирдуулах болоогүй” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-05-11 12:32

Kkkk

Зочин
Зочин
2020-05-11 12:33

Erguuu dagz 30 jil unniig chine hellee

40 000 tiinhan
40 000 tiinhan
2020-05-11 13:12

ene neg hachin ovgon 30 jil hudlaa shaalaa odoo bolie oo zayebi suka

Зочин
Зочин
2020-05-11 13:13

сэтгүүлч баримтгүй зүйл цацахгүй байх л гэж бодсон шд гүтгэсэн бол хатуу хуультай болооз дэ

иргэд олон түмэн
иргэд олон түмэн
2020-05-11 13:17

Огт ор үндэсгүй юм я ярихгүйдээ

Зочинбыа
Зочинбыа
2020-05-11 14:22

Мундаг хотын дарга байсан даа. Уг нь дахиж 4 жил хотын даргаа хийсэн бол арай ч одооных шиг тоосондоо дарагдаж байхгүй байсан даа. Мангарууд соци�##�ист системийг нь нура�##�цсанд энэ хүнд их өстэй юм шиг байгаан. Хэзээ ямагт Үүлийгээ дэмжинээ.

Зочин
Зочин
2020-05-11 18:52

30 жилийн өмнө та нар 60-тай хөгшчүүл та нар засаг удирдаж чадахгүй зөнөгүүд д�##�д ор гээд гарч ирсэн одоо өөрөө хэдэн настай болчоод засаг төр лүү шургах гээд байнаа.та нар улсаас авах юм авсан биз дээ.одоо юунд шунаад байна даа

ЗоЭ.Батүүлчин
ЗоЭ.Батүүлчин
2020-06-29 20:42
Reply to  Зочин

Монгол улсын хошой баатар болох дутуу байгаа бололтой.

ЗоЭ.Батүүлчин
ЗоЭ.Батүүлчин
2020-06-29 20:39

Мундаг дарга байсан гэдэг чинь ёжилж хэлсэн үг үү.Хүүтэйгээ нийлээд луйвар хийчихээр мундаг дарга болдог юм уу.ТОСК-ийн даргыг дарамт�##�ж мөнгө гаргуулаад тэр хүнийг хэрэгт хийчээр мундаг болдог хэрэг үү. Бод доо.

Холбоотой мэдээ

Back to top button