Нийгмийн

С.Баяр нарыг шүүх хурлыг ТОВЛОЛОО

Нийслэлийн прокурорын газраас С.Баяр нарын долоон хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр хэлэлцлээ. 

Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар яллагдагч нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж гэм буруугийн шүүх хурлыг энэ сарын 25-ны 09:00 цагт товлолоо.

Тэднийг АТГ-аас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татан, шалгаж байгаа юм. Улмаар прокурорын байгууллагаас тэдэнд яллах дүгнэлт үйлдэж, хэргийг өнгөрсөн гуравдугаар сарын 9-нд шүүхэд шилжүүлсэн байдаг. 

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button