НИЙГЭМ

Д.Нямхүү: Дахин нэг хүн эдгэрч, өнөөдөр эмнэлгээс гарч байна

Өнөөдөр /2020.05.12/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү,

“Халдвар авсан тохиолдлуудаас дахин нэг хүн эдгэрч, өнөөдөр эмнэлгээс гарч байна. Ингээд нийт 15 хүн эдгэрлээ. Дахин хоёр хүн эдгэрэх дөхсөн байгаа, нэг давтан шинжилгээний хариуг хүлээж байна.

Өчигдөр Монгол Улсын хэмжээнд нийт 80 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй ээ. Алтанбулагийн боомтоор орж ирсэн 21 авто тээврийн жолоочид шинжилгээ хийхэд мөн коронавирус илрээгүй” гэлээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button