Нийгмийн

Б.Далайцэрэн: Иргэд автомашиндаа архидан согтуурч улмаар тээврийн хэрэгсэл жолоодох нь их байна

Сүхбаатар дүүргийн хэмжээнд 2020 он гарснаар өнөөдрийг хүртэл 543 иргэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсоны улмаас саатуулагдсан. Үүнээс 64 нь зам тээврийн осол гаргасан болон 5 хэргийн улмаас 6 хүн гэмтсэн гэмт хэрэг тус тус бүртгэгдсэн байна.

2019 оны эхний 4 сарын байдлаар 654 иргэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоныг Цагдаагийн алба хаагчид илрүүлж учирч болох эрсдэлээс сэргийлэн ажилласан бол 2020 онд 543 болж бүртгэгдсэн үзүүлэлттэй байна. Тус хэлтсийн алба хаагчид уг төрлийн зөрчлийг илрүүлэх чиглэлд анхааран ажиллаж байна.
Иргэддээ анхааруулж хэлэхэд Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 14.7.3.1 дэх хэсэгт заасны дагуу 400 мянган төгрөгөөр торгож 1 жил тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэл оногдуулдаг. Энэ зөрчлийг дахин гаргах буюу эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол Зөрчлийн тухай хуулийн 14.7.5 дахь хэсэгт заасны дагуу 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-05-12 13:50

эрхээ хасуулсан хүн давтан согтуу бариад явж байв�##� бүх насаар нь эрхийг нь хасах хэрэгтэй

Зочин
Зочин
2020-05-12 17:23

Ухамсраарай архи уухаа байчихаач. Чадахгүй байгаа бол тэр архины эмчилгээний з�##�уугийн үгийг сонсооч. Бүр гарч чадахгүй бол ядаж машин барихдаа болон олон нийтийн газар уухгүй, сард төдөн удаа бага хэмжээгээр ууна, уухдаа дагуудүрэм гаргаж

Зочин
Зочин
2020-05-12 17:25

Тамхичид тамхи татах тоогоо багасгаж биеэ дасгасаар гардаг шиг нэг мөсөн гарч чадахгүй бол тийм арга хэрэглээч. Мөн нэг жижиг уух бүрт нэг аяга ус ууна гэсэн дүрэм бас байдаг.

Зочин
Зочин
2020-05-12 17:26

Монголын архины эмчилгээний газрын хүнтэй уулзв�##� ухамсар т�##�аасаа ойлгоход давуу байхаар нөлөөлөхөөр хүн байлээ.

Холбоотой мэдээ

Back to top button