УЛС ТӨР

АН-аас УИХ-ын дарга, Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ

Ардчилсан намаас өнөөдөр /2020.05.12/ УИХ-ын дарга Г.Занданшатар болон Ерөнхий сайд Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хандаж, шаардлага хүргүүллээ.

Тус шаардлагад “Европын Холбооны Комисс шийдвэр гарган Монгол Улсыг мөнгө угаалт, татвараас зугтах, ашиг шилжүүлэх зэрэг санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцдэггүй улс орнуудын хар жагсаалтад багтаалаа.

Манай улс ийнхүү дэлхийн хамгийн том зах зээл болох 450 сая хүн амтай, 21 их наяд ам. долларын эдийн засаг бүхий Европын холбооны эдийн засгийн хоригт хамрагдах боллоо. ЕХ-ны комиссоос тус жагсаалтаа ЕХ-ны парламентад өргөн барьсан бөгөөд уг жагсаалт батлагдсанаар энэ оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн манай улс хориг арга хэмжээнд орно.

ХАР ЖАГСААЛТ гэж нэрлэж хэвшсэн тус жагсаалтад манай улстай хамт хар тамхи, терроризм, хүний наймаагаараа дэлхийд тэргүүлдэг Афганистан, мөнгө угаалт, татварын гэмт хэрэг, оффшор бүс зэргээр олон улсад зартай Панам, хууль бус зэвсгийн наймаа, үй олноор хөнөөх зэвсгийн үйлдвэрлэлийг дэмждэг Хойд Солонгос зэрэг улсууд багтдаг.

Хар жагсаалтад багтахаас өмнө манай улсыг саарал жагсаалтад оруулж тус жагсаалтаас гарах ажлын даалгавар, хугацааг хангалттай өгсөн. Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн мэргэжлийн бус Засгийн газар тус анхааруулгыг үл тоон эрх зүйн орчныг сайжруулах, татварын орчныг боловсронгуй болгох, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоог шинэчлэх талаар тодорхой ажил хийгээгүйн улмаас Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого алдагдаж, үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учирлаа.

Манай улс олон улсын байгууллагууд, дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүрэгтээ үнэнч байгаагаа нотлох, мөн эдгээр гэмт хэрэгтэй тэмцэх чадвартай гэдгээ харуулахын тулд:

Нэгт, эрхэлсэн үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар нарыг албан тушаалаас нь нэн даруй огцруулах;

Хоёрт, холбогдох хууль тогтоомжийг яаралтай шинэчлэх;

Гуравт, олон улсын байгууллагуудад хар жагсаалтаас гарах талаар авч буй арга хэмжээгээ тайлагнах, үнэн зөв мэдээ тайланг хүргүүлэх чиглэлээр намчдыг биш харин мэргэжлийн хүмүүсийг авч ажиллуулахыг тус тус шаардаж байна” гэжээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-05-12 19:17

Хар жагса�##�таас гарахын тулд Сайханбилэг Баярцогт Баяр Элбэгдорж нарыг нэн даруй зохих ялыг нь үүрүүл

Холбоотой мэдээ

Back to top button