НИЙГЭМ

ЭМЯ: Ундаа, зайрмаг ам дамжуулан хэрэглэхгүй байхыг анхааруулж байна

ЭМЯ-наас ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ.

Тус яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл дараах мэдээллийг өглөө.

Одоогийн байдлаар дэлхийн 215 орон, нутаг дэвсгэрт 4.335 сая халдварын тохиолдол илэрч, 292 мянган хүн нас барж, 1.9 сая хүн эдгэрчээ. Дэлхийд нийт 2.4 сая хүн эмчлүүлж байгаа юм. Сүүлийн 24 цагт дэлхийд энэ өвчнөөр 83 мянган хүн халдвар авч, 5000 гаруй хүн нас барлаа. Өчигдрөөс халдварын тоо 11 мянга, нас барсан хүний тоо 2000-аар нэмэгдлээ. БНХАУ-ын Уханьд долоон тохиолдол голомтлон илэрсэн тул тус хотоос бүх иргэддээ дахин шинжилгээ хийх болсон байна.  

Манай улсын хувьд нийт 42 тохиолдол бүртгэгдсэнээс 15 хүн эдгэж, дараагийн хяналтад орсон. 27 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Тэдний биеийн байдал хэвийн. 

Өчигдөр Зоонозийн үндэсний төвөөс Гуанжоу-УБ, Бээжин-УБ чиглэлийн хоёр онгоцонд 1000 гаруй ачааг ариутгалд оруулжээ. Өчигдөр 14 чиглэлийн галт тэргэнд 3537 хүнд шинчилгээ хийхэд халдвар илэрсэнгүй. Одоо 984 хүн ажиглалтад байна. Өчигдөр 35 хүн ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн. 119 утсанд нийт 224 дуудлага ирсэн.

Гадаа дулаарч буй учир хүүхдүүд гадаа их тоглож байна. Мөн ам дамжуулан, ундаа зайрмаг хэрэглэж байна. Коронавируст халдвар шүлсээр дамжин халдварладаг тул ам дамжуулан хэрэглэхгүй байхыг анхааруулж байна” гэв.

Б.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button