НИЙГЭМ

“БНХАУ-ын Батлан хамгаалах яамнаас 1 сая юанийн хамгаалах хэрэгсэл хандивлахаа мэдэгдсэн”

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл дараах мэдээллийг өгөв.

БНХАУ-ын Улаан загалмай нийгэмлэгийн шугамаар 20 мянган ширхэг N95 амны хаалт, НЭМГ-т яаралтай тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хандивлахаа мэдэгдсэн. Амны хаалтыг бид Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, мэргэжилтнүүддээ хуваарилна.

Мөн БНХАУ-ын Батлан хамгаалах яамнаас нэг сая юанийн үнэ бүхий хамгаалах хувцас хэрэглэл Эрүүл мэндийн яаманд хандивлахаа өнөөдөр мэдэгдлээ. Коронавирусийн халдварын тархалтаас сэргийлэх ажилд үнэтэй хувь нэмэр оруулж буй Монголын Улаан загалмай нийгэмлэг, БНХАУ-ын Улаан загалмай нийгэмлэг болон бусад хандивлагчдадаа баярласан талархсанаа илэрхийлмээр байна” гэв.

Б.УЧРАЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button