УЛС ТӨР

ЧУУЛГАН: Монгол Улс 2050 он хүртэл хөгжих бодлогын баримт бичгийг баталлаа

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан /2020.05.13/ завсарлалаа. Хуралдаанаар “АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;-ийг хэлэлцэн баталлаа.

УИХ-ны гишүүн Б.Бат-Эрдэнэ: Энэ бодлогын бичиг баримтыг дэмжиж байна. Хариуцах эзэнтэй, хэрэгжих боломжтой болчихлоо. Иргэдийн дэмжлэг ч сайн байна.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: Энэ тогтоолын төслийг дэмжиж байна. Монголчууд маш олон бичиг баримт баталсан байдаг.

Шилдэг гэсэн 1500 эрдэмтэн есөн тулгуур багана бүхий Монгол Улсыг 2050 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулснаа өнгөрсөн нэгдүгээр сард Ерөнхий сайдад гардуулсан билээ.

Өнгөрсөн 30 жилийн алдаа оноог дэнсэлж үзэл баримтлалыг боловсруулсан бөгөөд Засгийн газар солигдох бүртээ өмнөх бодлогоо үгүйсгэж, шинийг санаачлахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ дурдсан.

Есөн тулгуур баганад:

  • Үндэсний үнэт зүйл,
  • Хүний хөгжил,
  • амьдралын чанар ба дундаж давхарга,
  • эдийн засаг,
  • сайн засаглал,
  • ногоон хөгжил,
  • амар тайван аюулгүй нийгэм,
  • бүсчилсэн хөгжил,
  • Улаанбаатар ба дагуул хот багтаж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button