НИЙГЭМ

Гадаадад суугаа Монгол Улсын иргэний хүүхдэд мөнгөн тэтгэмж олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдрийн хуралдаанаар Гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэний хүүхдэд аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохоор шийдвэрлэжээ. 

Улсын хэмжээнд хүсэлт гаргасан хүүхэд бүрд Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгож байгаа билээ. Гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэд  болон Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суудаг гадаадын иргэдээс хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлтүүд хөдөлмөр халамж үйлчилгээний газарт олноор ирсэн байна.

Иймд цар тахлын үед хүсэлт гаргасан гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэний болон Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суудаг гадаадын иргэний хүүхдэд Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 100 мянган төгрөгийг хүсэлт гаргасан сараас эхлэн аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл олгохоор шийдвэрлэлээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button