НИЙГЭМ

Бургастай-Лаоемяо боомтыг нээлээ

Засгийн газрын өнөөдрийн /2020605613/ ээлжит хуралдаанаар “Хилийн боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах” тухай тогтоолд өөрчлөлт оруулж, Бургастай-Лаоемяо боомтыг нээх шийдвэр гаргалаа. 

Говь-Алтай аймгийн Цээл сум дахь Бургастай боомтоор “Алтайн хүдэр” ХХК жилд дунджаар 1-1.16 сая тонн төмрийн хүдэр экспортолж, улсын төсөвт 15.7 тэрбум төгрөг, орон нутгийн төсөвт 1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

Боомт нээсэнтэй холбогдон БНХАУ-ын ачаа тээврийн жолооч нарыг хилийн бүсэд тусгай хяналтын дор нэвтрүүлж, тээвэрлэлтийг зохион байгуулах арга хэмжээ авахыг ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан, ХХЕГ-ын дарга Ж.Бямбасүрэн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, ГЕГ-ын дарга Б.Асралт нарт тус тус даалгав. 

ЭХ СУРВАЛЖ: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button