НИЙГЭМ

ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй 25 настай эмэгтэй амаржиж, охинтой болжээ

Өнөөдөр /2020.05.13/ ХӨСҮТ-д тусгаарлалтад байгаа 25 настай эмэгтэй амаржиж, охинтой болжээ.

Тэрбээр дөрөвдүгээр сарын 30-нд Сингапураас БНСУ-аар дамжин чартер нислэгээр Монголд ирсэн аж. Ээж, охин хоёрын биеийн байдал хэвийн байна.

Манай улсад коронавирусийн 42 тохиолдол батлагдсанаас 15 нь эдгэрч, эмнэлгээс гарсан бол 27 өвчтөн ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа юм.

Б.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button