НИЙГЭМ

“ОХУ-аас ирсэн оюутнуудыг шинжилж дуусаагүй, эхний ээлжинд 18 тохиолдол илэрсэн”

Өнөөдөр /2020.05.14/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр Монгол Улсад халдварын тохиолдол 19-өөр нэмэгдсэн гэдгийг зарласан юм. Нэг нь ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан иргэний давтан шинжилгээнээс илэрсэн бол, 18 нь ОХУ-аас ирсэн оюутнуудаас илэрчээ.

Тэгвэл энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа,

“Халдварын балархай шинж тэмдэгтэй, шинж  тэмдэг илрээгүй тохиолдлуудыг бид алдалгүй шинжилж, илрүүлж буй нь сайн хэрэг. ОХУ-аас ирсэн оюутнуудаас авсан эхний ээлжийн шинжилгээнд 18 тохиолдол илэрлээ. Шинжилгээний ажил цааш үргэлжилж байна, дуусаагүй” гэлээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button