НИЙГЭМ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Маргаашнаас цаг агаарын гамшигт болон аюултай үзэгдлүүд болно

Өнөөдөр /2020.05.14/ ЦУОШГ болон ОБЕГ хамтран ойрын өдрүүдэд төвийн болон зүүн бүсийн аймгуудаар цаг агаарын гамшигт болон аюултай үзэгдлүүд болох талаар мэдээлж, иргэдэд сэрэмжлүүлэг хүргэлээ.

Тодруулбал маргаашаас зүүн болон төвийн бүсийн аймгуудаар хүчтэй шороон шуурга шуурах ба энэ нь гамшгийн түвшинд хүрч болзошгүй гэлээ. Иймд Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Дундговь, Өмнөговь зэрэг аймгуудад хийгдэж буй экспедицүүдийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож буй юм байна.

Мөн ЦУОШГ-аас энэхүү гамшигт үзэгдэл нь 2008 оны тавдугаар сарын 26-27-ны хооронд болж байсан гамшигт үзэгдэлтэй маш төстэй байна гэж онцлов. Тухайлбал салхи секундэд 28-358 метр хүрч, шороо болон цасан шуурга шуурах юм байна.

Иргэд өглөөний тайван дөлгөөн цаг уурт хууртаж, цаг агаарын ийм үзэгдэлд ихээр өртөж, амь нас, эд хөрөнгөөрөө хохирдог тул эдгээр өдрүүдэд сонор сэрэмжтэй байхыг санууллаа.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button