УЛС ТӨР

"Монголчуудад коронавирусийн дархлаа тогтсон гэдэг худал, тархах эрсдэл өндөр хэвээр байгаа”

УИХ-ын дарга Г.Занданшатарын хүсэлтийн дагуу Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч С.Диордица коронавирусийн талаар мэдээлэл хийлээ.

ДЭМБ-ын суурин төлөөлөгч С.Диордица "Халдварыг зогсоохын тулд Засгийн газар, ЭМЯ-ны мэдээллийг ард иргэд дагах нь зүйтэй. Урт хугацааны хөл хорио нь иргэдийн сэтгэл зүйн байдалд нөлөөлнө гэдгийг ч бид ойлгож байна. Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын газар, олон улсын байгууллагуудын ажлыг үгүйсгэж буй худал мэдээлэлд хариу өгөхөөр би энд ирсэн. Бидний дархлааны тогтолцоо эрүүл мэндийг хамгаалж, халдвараас сэргийлдэг. Бидний судалгаагаар коронавирус тусаад эдгэсэн хүн дахин тусаж байна. Удахгүй зун болж хүмүүс амарч зугаалахыг хүсэж байгааг ойлгож байна. Гэхдээ цар тахлын эрсдэл буураагүй тул бид сэтгэл амрах болоогүй. Хүн бүр гараа савандаж угаах, ханиаж найтаахдаа амаа таглаж, дасгал хөдөлгөөн хийх, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, олон нийтийн газарт зай барьж явахыг зөвлөж байна.

Жил бүрийн 11, 12 дугаар сард томуугийн халдвар гардаг бөгөөд иргэдийн дунд энэ үеэр Монголчууд коронавирусийн халдвар аваад дархлаа тогтсон гэсэн мэдээлэл бий. Энэ бол худал. Монголчуудад дархлаа тогтоогүй, батлагдаагүй. Энэ вирус бол шинээр тогтоогдсон вирус. Өчигдрийн байдлаар халдварын тохиолдол 98 боллоо. Монгол Улс дотоодод халдвар тарах эрсдэл өндөр хэвээр байна. Иргэд энэ мэт худал мэдээлэлд автаж, сонор сэрэмжээ алдахгүй байхыг хүсье. Худал мэдээлэл коронавирусээс илүү аюултай” гэдгийг хэлсэн юм. 

Түүнчлэн ДЭМБ-ын хувьд ямар ч нөхцөлд олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах зорилготой ажилладаг. Монгол Улсын Засгийн газар хүсэлт гаргасан тохиолдолд олон нийтийг хамарсан арга хэмжээ буюу сонгуулийн үеэр аюулгүй байдлыг хангахад бүхий л талаар дэмжинэ гэдгийг дурдсан.

Б.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button