Нийгмийн

Багахангай дүүрэг шуурхай албаны автомашинтай боллоо

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы санаачилгаар Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай шуурхай албаны автомашиныг хүлээлгэн өглөө.

Онцгой байдлын хэлтэс нь дүүргийн болоод Төв аймгийн Баян, Баянцагаан, Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт гарсан гамшиг осол, аюулт үзэгдлийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн ажилладаг.  Хүчтэй салхи, малын гоц халдварт өвчин, ой, хээрийн болон объектын түймэр, үер ус болоод автын ослын дуудлага зонхилон тохиолддог байна.

Шуурхай албаны автомашинтай болсноор иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх, гамшиг, ослын голомтод шуурхай хүрэлцэн очих, удирдлага зохион байгуулалтаар хангах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг цаг алдалгүй зохион байгуулах боломж бүрдлээ гэж НОБГ-ын Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button