УЛС ТӨР

“COVID-19”: Нийт халдвар авагсдын тоо 4,798,132 боллоо

Дэлхий дахинд сүүлийн 24 цагийн хугацаанд шинэ төрлийн коронавирус буюу covid-19 өвчний 81 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 3,605 хүн уг өвчнөөр нас баржээ.

Ингэснээр нийт халдвар авсан хүний тоо 4,798,132 болж, нас барагсдын тоо 316 мянга давсан байна. Харин нийт эдгэрсэн хүний тоо 1,855,073 болжээ.

Үүнээс цар тахалд хамгийн их нэрвэгдсэн АНУ-д хоногт 19 мянга гаруй шинэ тохиолдол нэмэгдэж, 862 нас баралт шинээр бүртгэгдэж, тус улсад нийт халдвар авсан хүний тоо 1,527,664 хүрсэн бол нас баралт 90 мянга давсан ажээ.

Мөн ОХУ-д хоногт 9,709 шинэ тохиолдол, 94 нас баралт бүртгэгдэж нийт халдвар авагсдын тоо 281 мянга давжээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button