НИЙГЭМ

“Гаднын орноос өвчин авч ирэх нь гэж миний хүүхдийг буруутгасан”

ЭМЯ-наас өнөөдөр /2020.05.18/ шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр манай улсад тус вирусийн дөрвөн шинэ тохиолдол давтан шинжилгээгээр бүртгэгдэж, дахин гурван хүн эдгэр эмнэлгээс гарсан тухай ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлсэн юм.

Тэгвэл ЭМЯ-ны Тандалт, судалгааны албаны дарга Д.Нарангэрэл ээлжит зөвлөмж, мэдээллүүдийг хүргэхдээ,

“Иргэд амны хаалтгүй гадуур гарах нь олширлоо. Иймд амны хаалтаа тогтмол, хариуцлагатай зүүхийг холбогдох байгууллагуудаас сануулж байна.

Мөн цар тахлын хоёр дахь давлагаа ирж буй тул үүнээс сэргийлэх, бэлтгэх хэрэгтэйг ДЭМБ-аас сануулж байна. Үүний тулд эмнэлгийн тусламж үйлчилгээний чадавхаа сайжруулах, оношлох, илрүүлэх технологио чангатгах хэрэгтэй хэмээн улс орнуудад зөвлөж байна.

Манай улс халдварын эрсдэл өндөр орнуудад суугаа өөрийн орны иргэдээ тусгай үүргийн онгоцоор татан авчирсаар байгаа. Хамгийн сүүлд ОХУ-аас ирсэн сонсогч оюутнуудаас халдвар илэрч байна. ОХУ-д суугаа оюутны ээж, “Гаднын орноос халдвар тээж ирлээ гэж миний хүүхдийг цахим орчинд буруутгаж байна” хэмээн хандсан. Бид ингэж болохгүй. Үүний оронд тэднийг сэтгэл санаагаар дэмжих, урам өгөх, тэгж гэмээ нь эдгэрэх үйл явцад нь өөрсдийн хувь нэмрээ оруулах хэрэгтэй” гэлээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button