НИЙГЭМ

Дели-Улаанбаатарын нислэгээр Вьетнамаас 11 иргэн эх орондоо иржээ

Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 07:59 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардаж, зорчигчдыг онгоцноос буулгаж байна.

Тус онгоц замдаа Ханой хотод газардан шатахуунаа цэнэглээд, Вьетнам улсаас нутаг буцах хүсэлтэй байсан 11 иргэнээ мөн эх орондоо авчирсан байна.

Нислэгээр ирж буй нийт 159 иргэний дийлэнх буюу 70 хувь нь ар гэрийн гачигдал, визний зөрчил болон бусад шалтгаантай бол 13 хувь нь бага насны хүүхэдтэй гэр бүл, мөн 13 хувь нь эрүүл мэндийн шалтгаантай, 3 хувь нь өндөр настан, 1 хувь нь жирэмсэн эхчүүд байна.

Б.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button