Нийгмийн

С.Долгионы зурагт самбарыг хууль зөрчсөн гэж үзжээ

АН-аас Сүхбаатар дүүрэгт нэр дэвших эрхээ өвөртөлсөн, “Блүүмберг” телевизийн захирал С.Долгион Сонгуулийн хуулийг илтэд зөрчиж эхэлсэн.

Тодруулбал, тэрбээр өчигдрөөс эхлэн өөрийн нэр дэвших тойрог болох Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт буюу нийслэлийн төв талбай орчимд өөрийн зураг бүхий номын сурталчилгааг хэд хэдэн газарт байршуулсан юм.

Тэрбээр “Санхүүгийн хямрал ба холбооны нөөцийн банк” номыг 2016 онд орчуулсан бөгөөд хоёр дахь хэвлэлтээ худалдаанд гаргасантай холбоотойгоор ийнхүү сурталчилж эхэлсэн байдаг.

Харин Нийслэлийн сонгуулийн хорооноос түүний самбарыг буулгах чиглэл өгсөн байна. Сонгуулийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан зурагт самбарын шинжтэй зүйлийг өөрөө нам дотроосоо сонгуульд нэр дэвшихээр болоод СЕХ-нд материалаа хүргүүлэх хугацаанд номын сурталчилгаа гэх нэрийн дор зурагт самбараа байрлуулсан буруу хэмээн үзэж буй аж.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2020-05-19 13:15

эднийх хүн ажилд орьё гэхэд их доромжилдог газар даа

Зочин
Зочин
2020-05-19 14:58

Эрдэнэбилэгийн хошногоны �##�чуур

Ungas
Ungas
2020-05-19 15:26

Мангар баацан баас долоож амь зуудаг арчаагуй бацаан

зочин
зочин
2020-05-19 22:17

49 банкны найз гэсэн мөн үү

Холбоотой мэдээ

Back to top button