Нийгмийн

Ачааны галт тэргэнд мөргүүлж, эмнэлэгт хүргэгджээ

Өнгөрсөн шөнө нийслэлд нэг иргэн ачааны галт тэргэнд мөргүүлж, эмнэлэгт хүргэгджээ.

Тодруулбал, тавдугаар сарын 18-19-нд шилжих шөнийн 03.00 цагийн орчимд “Улаанбаатар” өртөөний орчимд ачааны галт тэргэнд хэн болох нь тодорхойгүй эрэгтэй хүн мөргүүлсэн байна.

Улмаар Нийслэлийн яаралтай түргэн тусламжаар Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргэгдэн сэхээн амьдруулах тасагт хэвтүүлэн эмчилж байна.

Хэргийг Тээврийн цагдаагийн албаны Төмөр замын цагдаагийн газарт шалгаж эхэлсэн ажээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button