НИЙГЭМ

ЭМЯ: Манай улс эрсдэлийн МАШ ӨНДӨР түвшинд байна

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “ОХУ-д 8843 хүн нэмж өвчилжээ. Орон нутгийн галт тэргэнд 4423 хүнд тандалт судалгаа хийхэд сэжигтэй хүн илрээгүй. Нийт тусгаарлах байранд 1156 хүн байна. ЗӨСҮТ-ийн баг зочид буудлуудад ариутгал хийжээ. Хил залгаа Увс, Хэнтий, Дорнод аймгийн иргэд шаардлагагүй үед гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна. Эрсдэлийн найм дахь үнэлгээг цахимаар хийж Эрүүл мэндийн сайд биечлэн оролцлоо. Үүгээр манай  улс эрсдэлийн маш өндөр түвшинд байгааг тодорхойлсон. Шуурхай утасны 224 дуудлага ирсний Швед, Австри, ОХУ, АНУ-аас 10 иргэн зөвлөмж авсан. Иргэд банкны АТМ-д ариутгал хийхийг ихээр хүссэн. Мөн амны хаалтыг байнгын хэрэглээг нийтэд тогтмолжуулахыг хүсэж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button