НИЙГЭМУЛС ТӨР

172 бие даагчийн мөрийн хөтөлбөрийн дүгнэлт гарчээ

Үндэсний аудитын газар нь бие даан нэр дэвшигчдээс ирүүлсэн мөрийн хөтөлбөрийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасны дагуу хянаж холбогдох дүгнэлтүүдийг гаргалаа.

Нийт 208 иргэнээс ирүүлсэн мөрийн хөтөлбөрийг хүлээн авсан. Үүнээс 7 иргэн мөрийн хөтөлбөрөө өөрийн хүсэлтээр буцаан авснаар 201 мөрийн хөтөлбөрт аудит хийж 121 иргэний мөрийн хөтөлбөрт хуульд заасны дагуу холбогдох дүгнэлт гарган буцаасан. 

Буцаагдсан мөрийн хөтөлбөрийг 5 хоногийн дотор хуульд нийцүүлж дахин Үндэсний аудитын газарт ирүүлэх боломжтой бөгөөд уг хугацаанд 92 иргэн мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ. Ингээд нийт 172 иргэний мөрийн хөтөлбөрт холбогдох дүгнэлт гаргаж, тухайн иргэнд мэдэгдсэн бөгөөд үүнээс дүгнэлтээ авсан 158, дүгнэлтээ аваагүй 14 иргэн байна.

Үндэсний аудитын газар нь Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.17. дахь заалт, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасны дагуу ирүүлсэн мөрийн хөтөлбөрийг хянаж хуулийн хугацаанд дүгнэлтээ гарган Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүллээ.

ЭХ СУРВАЛЖ: Үндэсний Аудитын Газар

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
Back to top button