НИЙГЭМ

Д.Нямхүү: Хоёр оюутан эдгэж, эмнэлгээс гарлаа

ЭМЯ-наас  ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Тавдугаар 22-нд  нийт 188 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Энхийг сахиулагч 133 хүнд шижилгээ хийхэд мөн халдвар илрээгүй. Дархан-Уул аймагт ачаа тээврийн 42 жолооч, аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан хоёр хүн, нийт 44 хүнд шинжилгээ хийсэн байна. Ингэхэд коронавирус илрээгүй. Өнөөдөр хоёр оюутан эдгэж эмнэлгээс гарлаа. Тус оюутнууд 37 ба 39 хоног эмчлүүлж, эдгэрлээ. Тэднийг дараагийн шатны ажиглалтад шилжүүлэх юм. Ийнхүү нийт 30 хүн эдгэж_ эмгэлгээс гарлаа. Одоогоор ХӨСҮТ-д 111 хүн эмчлэгдэж байгаа. Батлагдсан тохиодлын тоо 141 хэвээр байна” гэлээ.

Б.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button