НИЙГЭМ

“Playtime” наадам бүтэн жилээр хойшиллоо

 “Playtime” амьд хөгжмийн наадам энэ жил долдугаар сарын 16-наас 19-нд болохоор тов зарлаж, тасалбараа цахимаар борлуулсан.

Тэгвэл уг наадмыг зохион байгуулагчдын зүгээс мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд "Дэлхий даяар "Covid-19”-ийн цар тахлын аюул улс оронд нэмэгдэж, олон нийтийн урлаг, соёлын арга хэмжээ, нийтийг хамарсан үйл ажиллагаа бүхий олон улсын хөгжмийн томоохон фестивалиуд хойшлогдоход хүрч хүндэрч тусч байна. Тийм учраас энэ жилийн наадмыг товыг бүтэн жилээр хойшлуулан, 2021 оны долдугаар сарын 16, 17, 18-нд зохион байгуулах боллоо. Учир нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улсад халдвар тархах өндөр эрсдэлтэй болохыг байнга сануулж байгаа учраас Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа шуурхай арга хэмжээг хэрэгжүүлж товоо хойшлуулахад хүрсэн” гэжээ. 

Иргэдийн худалдан авсан тасалбар албан ёсоор 2021 онд шилжиж, хүчин төгөлдөр үйлчлэх юм байна. Улмаар "Playtime 2020” наадмын тасалбар худалдан авсан хүн бүрт 2021 оны шинэчилсэн тасалбарыг и-мэйлээр хүргүүлэх аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-05-24 12:09

Аль нодилон жил авсан билетээ яах вэ �####�гуудаа

Ganbaatar
Ganbaatar
2020-05-24 16:42

Har tamhichid tsuglaj medelle solitsdog naadsm

Зочин
Зочин
2020-05-25 00:28
Reply to  Ganbaatar

Boomer detected. Tanai oniihon uheh boloogui yu.

Холбоотой мэдээ

Back to top button