Ө.Энхтүвшин: Нэгдүгээр сараас хойш 62 мянган иргэнээ гадаадаас авсан

УОК-ийн УОК-ын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр /2020.05.25/ 11:00 цагаас Төрийн ордонд эхэллээ. Энэхүү хуралдаанаар хөл хориог сунгах эсэхийг хэлэлцэх юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн УОК-ын хуралдаанаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн хугацааг тавдугаар сарын 31-нийг дуустал сунгасан билээ. Өнөөдөр кино театр зэрэг зарим үйлчилгээний газруудыг нээх эсэхийг ч хэлэлцэж магадгүй аж. Хуралд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, үүрэг даалгавар өгөх юм байна.
ХӨСҮТ-ийн захирал Х.Нямхүү: Монгол Улсад албан ёсоор гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн 141 тохиолдол бүртгэгдээд байгаа. 8-60 насны хүмүүс зонхилж байна. Нийт 33 хүнийг эмчилж эдгээснээс, 19 хүн эдгэрч гараад сувилалд хэвтэж байгаа. Гадаадын 4 иргэн бий. Вируслогийн лабораторид 12 мянга гаруй хүний шинжилгээг хийсэн. Тандалтын судалгааг долоо хоног бүр хийж байгаа. Дотоодод вирус тараагүй.
УОК-ийн дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин: “Өнөөдөр ХӨСҮТ маш сайн ажиллаж байна. Гаднаас ирсэн төдийгүй, Монгол Улсынхаа иргэдийн шинжилгээнд хамруулах ажлыг хийж байна.
Өнгөрсөн хугацаанд УОК 21 удаа хуралдсан байна. Найман удаа үнэлгээ хийхэд Монгол Улс өндөр эрсдэлтэй гэх дүгнэлт гарсан.
Зөөвөрлөгдөн орж ирсэн хүмүүсийн халдварыг дотооддоо алдахгүй байхад онцгой анхаарал хандуулан ажиллаж ирлээ. Гуравдугаар сараас хойш 12 удаа хуралдсан. Тусгаарлах хугацааг сунгасныг зарим иргэд шүүмжилж байсан. Гэвч одоо ойлгож байгаа. Одоо хоёр гурав дахь шинжилгээгээр халдвар илэрч улам хүндэрч байгаа.
Бид гадаадаас иргэдээ татан авах ажлыг тасралтгүй зохион байгуулж байна. Бүх иргэдээ татан авах мэдээж боломжгүй. Хүсэлт гаргасан иргэдээ татаж авна. Нэгдүгээр сарын 06-наас эхлэн нийт 62.510 иргэнээ татаж аваад байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ маягаар татв�##� жил үргэлжлэх юм бна л даа. Эндээс оюутан хүүхдүүд рүүгээ мөнгө шилжүүлээд бхаар ажил амьдр�##�тай биш ёстой яахаа мэлэхгүй нь.
ЭНХТҮВШӨӨӨН. ЧИ БОЛ ХҮҮХДЭЭ ХАМГИЙН ТҮРҮҮНД ТАТААД АВЧИХСАН, ХАРИН БИД ЯАХ УУ.
Хүүхдээ авчирмаар байна. Яадийн байгаа. Яасан ч хэцүү юм. Дахиад нэг сар...............