УЛС ТӨРЭРҮҮЛ МЭНД

Д.Нямхүү: Эдгэрсэн хүний тоо 33 боллоо

УОК-ын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр болж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн мэдээллийг сонслоо.

Тэрбээр “ Монгол Улсад албан ёсоор гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн 141 тохиолдол бүртгэгдээд байгаа. 8-60 насны хүмүүс зонхилж байна. Халдвар авсан хүмүүсийн дундаж нас 24. Нийт 33 хүнийг эмчилж эдгээснээс, 19 хүн эдгэрч гараад сувилалд хэвтэж байгаа. Гадаадын 4 иргэн бий. Өнөөдрийн байдлаар нийт 108 хүн эмчлүүлж байгаа. Вируслогийн лабораторид 12 мянга гаруй хүний шинжилгээг хийсэн. Тандалтын судалгааг долоо хоног бүр хийж байгаа. Дотоодод вирус тараагүй. Нэгдүгээр сарын 6-наас хойш 12,000 гаруй шинжилгээ хийсэн байна. Улсын хэмжээнд зургаан лаборатори ажиллаж байгаа. Тандалтын шинжилгээг тогтмол хийж байгаа бөгөөд одоогийн байдлаар коронавирусийн халдвар илрээгүй байна.  Тавдугаар сарын 13-нд ОХУ-ын 15 хотод суралцаж байсан цэргийн сургуулийн оюутнууд ирсэн. Нийт 57 оюутнаас коронавирусийн халдвар илэрсэн бөгөөд хөнгөн байдлаар өвчилж, хурдан эдгэж байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button