НИЙГЭМ

У.Хүрэлсүх: Коронавирусийн вакцин гарсан үед л хөл хориог цуцална, хилээ нээнэ

УОК-ын өргөтгөсөн хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх чиглэл өглөө. Тэрбээр “Цар тахалтай тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулах хуулийг иргэдэд танилцуулах, сурталчилах  үүргийг УОК-т өгч байна. Бид гадаад байгаа иргэдээ татан авсаар байна. Нэгдүгээр сараас хойш 72 мянган иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан. Тэднээс 62 мянган иргэнийг зохих журмын дагуу Монголд авч ирсэн. Гадаадад байгаа монгол иргэдийн нөхцөл байдал улам хүндэрч байгааг бид ойлгож байгаа. 10 мянган хүнийг нэг дор авч ирэх боломж, бололцоо бидэнд байхгүй.

Бид улс үндэстнийхээ аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих ёстой. Бид цаашид шат дараатай татаж авна. Би ганц зүйлийг хэлж чадна. Монгол Улс хилээ нээхгүй. Хэзээ нээхийг одоо хэлэх боломжгүй. Халдварыг бүрэн дарсны дараа тэгэх боломж бүрдэнэ. Коронавирусийн халдварыг бүрэн эдгээх увидастай вакцин, эм тариа гарсан үед л хилээ нээнэ, хөл хориог цуцална” гэлээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button