Нийгмийн

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урдах усан халианд дөрвөн хүүхэд амиа алджээ

Өнөөдөр 17:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршалын гүүрний зүүн хойно буюу нийслэлийн Засаг даргын Тамгын газраас үйл ажиллагааг нь зогсоож, ажлын хэсэг байгуулан шалгалт явуулж байсан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд орших усан халианд 8-12 насны дөрвөн хүүхэд тоглож байхдаа осолдож, харамсалтайгаар амь насаа алджээ. Эл газар нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-т харьяалагддаг байна. Анх цөөн объект барих зөвшөөрөл авсан “Хан талст” ХХК дур мэдэн газар ухсаныг ажлын хэсэг томилж шалгуулж байсан аж.

https://www.facebook.com/Officialnews.UB/videos/268872697805681/

Нийслэлийн онцгой байдлын албаны аврах багийнхан эхний хүүхдийг уснаас гарган авч, шаардлагатай тусламж үзүүлсэн ч харамсалтай нь эндсэн байна. Үлдсэн гурван хүүхдийн цогцсыг уснаас гаргаж авсан ба яг одоо цагдаагийн байгууллага ослын газарт ажиллаж байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2020-05-27 23:15

Хахууль горьдоод байсан байх. Ухаж байсан юм бол техник нь байсан байж таараа. Дор нь булуулах байсан.

Зочин
Зочин
2020-05-27 23:28

usan halia bish togtool us l bna lee shd, yun usan halia ve . yu bichij bgaagaa bodoj bichij bmaar yum

Холбоотой мэдээ

Back to top button