НИЙГЭМ

“Хан талст” ХХК зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсны улмаас дөрвөн хүүхдийн амь нас эрсэдлээ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урдах усан халианд бага насны дөрвөн хүүхэд харамсалтайгаар амь эрсэдсэн асуудлын талаар нийслэлийн холбогдох албаны хүмүүс яг одоо цахим хэлбэрээр мэдээлэл хийж байна.

Мэдээллийн эхэнд НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал "Өнөөдөр 17:00 цагийн үед Маршалын гүүрний зүүн талд, Туул голын эрэгт байх усны халианд өсвөр насны дөрвөн хүүхэд живж, харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг. Тухайн газарт өмнө нь НЗДТГ-ын зүгээс удаа дараа хяналт шалгалт хийж, албан шаардлага хүргүүлж, зөрчил арилгах хугацаатай мэдэглүүдийг өгч ажилласан. Энэ мэдэгдлүүдийн хэрэгжилтийг төдийлөн сайн хангаагүй, барилгын суурь хэсгийн шороог авсан байсан. Тэр хэсэгт үүссэн хөрсний усанд өнөөдөр дөрвөн хүүхэд живж, амь насаа алдсан хэрэг гарлаа. Тухайн хэсэг  нь "Хан Талст” гэдэг нэртэй компанийн тохижилтын ажил хийж байгаа газар. Тус компанийн болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагаанд НМХГ болон бусад байгууллагаас удаа дараа хяналт, шалгалт хийсэн. Хамгийн сүүлийн жишээ гэвэл, өнгөрсөн долоо хоногт хотын дарга өөрийн биеэр очиж үүрэг, даалгавар өгч, барилгын үйл ажиллагааг зогсоосон байсан. Гэтэл барилгын хажуугийн хэсэгт байсан тогтоол усанд хүүхдүүд живж амиа алдлаа” хэмээлээ. 

Харин НМХГ-ын дарга Эрдэнэчулуун "Өнөөдөр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан бид хяналт  шалгалтыг газар дээр зохион байгуулсан. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 2012 оноос нийтдээ 973 га талбайд үйл ажиллагаа явуулж байгаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх 2014 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр хотын дарга Э.Бат-Үүл газар ашиглах зөвшөөрөл олгосон байдаг. Газар ашиглах зөвшөөрлийн "Хан талст” гэдэг компанид 3.3 га газар олгосон байдаг.  Бид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нийтдээ найман удаа хяналт, шалгалт явуулсан.

Шалгалтын явцад газар олгох зөвшөөрөл олгох тухай албан тоотын хүрээнд "Хан талст” компани болон Байт харвааны талбайд газар ашиглуулсан асуудал байсан. Тус компанид өгсөн 3.3 га газар наран шарлагын газрын төслийн хэрэгжүүлэх зорилготой байсан. Шалгалтын явцад энэ хоёр байгууллагад газар ашиглуулсан нь хууль бус гэдгийг тогтоосон.  АТГ-т бид хандаж, хууль зөрчиж хувийн байгууллагад газар олгосон байна гэж 2018 оны наймдугаар сарын 7-д албан тоот хүргүүлсэн. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хувийн байгууллагад газар олгож болохгүй гэдгийг ч сануулсан. Гэтэл АТГ-аас хуулийн дагуу үйл ажиллагааг явуулж болох юм байна гэсэн хариулт ирүүлсэн. Бид дараа нь хяналт шалгалт хийгээд, 84 заалттай шаардлага хүргүүлсэн. Гэтэл "Хан талст” компани ажиллах явцдаа зөрчил гаргасан.  Бид Нийслэлийн Засаг даргын даалгавараар хяналт, шалгалт хийсэн. Гэтэл зөвшөөрөл авалгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан. Бид хоёр ч удаа шаардлага хүргүүлсэн. Гэвч тэд төрийн байгууллагын шаардлагыг үл тоож, хүлээж аваагүйгээс болоод хүүхдүүд амь насаа алдсан харамсалтай үйл явдал боллоо. Бид цаашид "Хан талст” компанийг зохих хууль, журмын дагуу хяналт шалгалт хийнэ” гэв.

https://www.facebook.com/Officialnews.UB/videos/858232758021547/

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ard
Ard
2020-05-27 23:42

ajilaa hiigeech haa baina ter huuli bieluulj baigaa chin dandaa arisaa hamgaalah yum yrina

asasas
asasas
2020-05-28 00:23

arai ch dee neeree!!! dain dajin bolj baigaa ulsad ch ingej huuhed uregdehgui baigaa shde. denduu hariuclaggui dampuu niigemd amdarch baina daa bid nar. hairan saihan huuhduud.

Эгэл
Эгэл
2020-05-28 01:23

Мэргэжлийн хян�##�т хотын удирдлага ийм хүчгүй сул дорой газрууд уу гэвэл үгүй болов уу Цаад компанийн нууц эзэн нь АТГ-ын нэг түшмэд байх магадл�##�тай байна Ум мааний бадми хум дахин төрөхдөө авилгагүй газар төрөх болтугай , х�##�аг гэж

ничоЗ
ничоЗ
2020-05-28 02:22

Ард түмнийг зовоосон Ардчилсан тогтолцоо Тэнгэр бурхныг хилэгнүүлсэн учраас маш олон бөө нар төрж ураг удамдаа сэрэмжлүүлэг өгсөөр. Тэнгэрийн дуудлагаар Ардчилсан тогтолцоог нутагшуулсан ёдорууд монголчуудад аюултайг анхааруулсан дохио

ничоЗ
ничоЗ
2020-05-28 02:26
Reply to  ничоЗ

өгсөөр бж мэдэх юм! Зөвшөөрөл өгсөн Бат-Үүл Элбэгдорж Миеэ нар одоо хариуцлагаа хүлээх ёстой! Тэгсэн цагт хүүхдүүд эргэн мэндлэх болно. Энэ бол тэнгэрийн хууль!!!

Зочин
Зочин
2020-05-28 08:42

Байдаг байдаг гэж шаахаа болиочээ. -сан гээд л өгүүлбэрээ дуусгаж болж байхад мундаг болох гээд ядчихсан юмнууд тэгсэн байдаг, ингэсэн байдаг ч гэх шиг

Зочин
Зочин
2020-05-28 09:18

Муу �####�зууд арьсаа хамга�##�сан юм яриад унана гэдэг ард нь нотой л гэсэн үг дээ, хэнийн нь компаницар бгаа бол доо л�##�арууд

Зочин
Зочин
2020-05-28 10:26

газарыг бүлгэлж дээрэмдэж хулгайлахаа болиоч. Нүгжл нүлжжр чинь гарч байна. Ял�##�т кино театрын хажууд усх ориглуур гээд өндр байшин бариад 2 гэмгүй хүн �##�сан шдээ. газрын наймаачид д�##�д орцгоо

Холбоотой мэдээ

Back to top button