Нийгмийн

ХӨСҮТ: Шинээр 18 тохиолдол илэрч, нийт 179 боллоо

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээ мэдээллийг хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл, хөл хориог яаран цуцалснаар коронавирусийн хоёр дахь дахь давлагаа эхэлж мэдэхийг сэрэмжлүүллээ. ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, Бразил, Перу, Чили улсуудад вирусийн тархалт их бүртгэгдэж буйг онцлов. Азийн орнуудаас БНСУ-д коронавирусийн халдвар нэмж бүртгэгдээд буй аж.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

ХӨСҮТ, Дархан, ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 369 хүний шинжилгээнээс коронавирусийн халдвар илрээгүй. Дархан-Уул аймагт тусгаарлагдаж буй 3 жолоочид, болон 32 ачаа тээврийн жолоочид тандалт шинжилгээг хийхэд вирус илрээгүй. Харин Алтанбулагийн боомтоор орж ирсэн 230 иргэдийн 18-д нь коронавирусийн халдвар илэрч, нийт тохиолдол 179 боллоо. Ингээд нийт 179 хүн халдвар авсны 43 нь эдгэрч, одоо эмчлэгдэж байгаа 136 хүн байна. Биеийн байдал хөнгөн 121, хүндэвтэр 15 хүн байна” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button