НИЙГЭМ

Ирэх долоо хоногийн ХОЁР ӨДӨР бүх нийтээрээ амарна

Ирэх долоо хоногт бүх нийтээрээ ажлын хоёр хоног амрах юм. Зургадугаар сарын 1-нд буюу даваа гарагт олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаа юм.

Түүнчлэн зургадугаар сарын 5-ны баасан гарагт бурхан багшийн их дүйчин өдөр юм.

2019 оноос жил Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулан Бурхан багшийн их дүйчин өдрөөр бүх нийтээр амрахаар хуульчилсан билээ.

Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2020 оны зургадугаар сарын 24-ний өдөр байх тогтоолыг баталсан. Сонгуулийн санал хураалт авах өдөр бүх нийтээрээ амрах юм. Ингэснээр ирэх сард бүх нийтээрээ гурав хоног амарна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button