НИЙГЭМ

ДЭЛГЭРЭНГҮЙ: Зургаадугаар сард тусгай үүргийн нислэгээр иргэдээ авч ирэх НАЙМАН ЧИГЛЭЛ

УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийж байна.

Тус штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр “23 цэгт, 2051 хүнийг таван авч, тусгаарлах байрнуудад байрлуулсан. Хамгийн сүүлд ОХУ-аас 740 хүнийг эх оронд нь авч ирлээ. Үүнд 135 техник оролцуулсан. Төмөр замын байгууллагыг дайчилгааны зориулалтаар ашигласан” гэв.

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “Одоогийн байдлаар 10583 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан.

-Зургадугаар сарын 10-нд Казахстаны Нур-Султан руу (150-170 иргэн)

-11-нд Японы Токио руу (250-270 хүн)

-15-нд Энэтхэг рүү 160-170 хүн)

-17-нд БНСУ-ын Сөүл рүү (транзит), (250-270 хүн),

-18-нд БНСУ руу (250-270 хүн)

19-нд Франкфурт руу (250-270 хүн)  тусгай үүргийн нислэг үйлдэхээр болжээ.

Мөн зургадугаар сарын 25, 28-нд тусгай үүргийн нислэгийг хаашаа илгээх нь тодорхойгүй байгаа.

Ийм найман чиглэлд тусгай үүргийн нислэг хийн, 2000 орчим иргэнээ эх оронд нь авч ирэхээр төлөвлөсөн. Бүх нислэгийн зөвшөөрлийг аваагүй байгаа болохоор хуваарь нь өөрчлөгдөх болзошгүйг тодотгоё” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button