ЭРҮҮЛ МЭНД
Д.Нямхүү: Шинээр ЗУРГААН тохиолдол бүртгэгдэж, нийт 185 боллоо
ЭМЯ-наас COVID-19-ийн халдвар тархаот, нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Манай улсад шинээр ЗУРГААН тохиолдол бүртгэгдсэн байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Өчигдөр 371 хүнд шинжилгээ хийснээс коронавирус илрээгүй. Тусгаарлагдсан хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илэрлээ. Тодруулбал зургаан хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 185 болж нэмэгдлээ. Эдгээр хүмүүс нь тавдугаар сарын 15-ны өдөр ОХУ-ын цэргийн онгоцоор ирсэн оюутнууд юм. 18, 19 хоногийн дараагийн давтан шинжилгээнээс вирус ийнхүү илэрснийг анхаарах хэрэгтэй.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.