НИЙГЭМ

Коронавирусийн халдвар нэмэгдсэнгүй

Өнөөдөр /2020.06.02/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгаа, шуурхай албаны дарга А.Амбасэлмаа,

“Өчигдөр нийт 212 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Задалж хэлбэл тандалтын журмаар цуглуулсан гурав, ХӨСҮТ-д тусгаарлагдсан найм, ажиглах байранд тусгаарлагдсан нэг, Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээ юм.

”Бид ДЭМБ-аас зөвлөснөөр тусгай үүргийн онгоцоор  ирсэн хүмүүсээ долоо, 14, 211 хоногт нь шинжилж буй. Энэ журмаар дээрх Истанбулын онгоцоор ирсэн хүмүүсийн 21 дэх өдрийн шинжилгээг авлаа. Эд бүгдээс коронавирус илрээгүй” гэлээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button