НИЙГЭМ

САЙН МЭДЭЭ: Нэг дор 21 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа

Өнөөдөр /2020.06.04/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү,

“Халдварын нэг шинэ тохиолдол нэмэгдсэн ч мөн сайн мэдээтэй. Өнөөдөр коронавирус туссан 21 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарч байна. Тэд дараагийн шатны хяналт руу шилжинэ.

Ингээд өнөөдрийг хүртэл  нийт 65 тохиолдол эдгэлээ. Тэдний 36 нь сувилалд ажиглалтын дор, 16 нь гэрийн ажиглалтын дор байна. Бүх шатны ажиглалт нь дууссан 13 хүн байна” гэлээ.

Х.ЭРХЭС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button