НИЙГЭМ

Д.Сарангэрэл: Ямар сайхан өдөр вэ, цагаан нөмрөгт баатрууддаа баярлалаа

Өнөөдрийн /2020.06.04/ ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр коронавирус тусан эмчлүүлж байсан 21 иргэн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарсан талаар мэдээлсэн. Үүгээр нийт 65 тохиолдол эдгэж, дараагийн шатны ажиглалт руу шилжээд буй юм. Тэдний 13 нь бүрэн ажиглалт, тусгаарлалтаас гарчээ.

Харин энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өөрийн нүүр хуудсанд,

“21 оюутан хүүхэд эдгээд гарлаа, манайхан. Ямар сайхан өдөр вэ. Цагаан нөмрөгт баатрууддаа баярлалаа. Төр түмэн та бүхний маань хөдөлмөр бүтээлийг үнэлэх цаг ойрхон гэдэгт итгэж байна. Нэг өдөр 20 оюутан халдвартай гарахад бид бүгдээрээ хямарч байсан бол өнөөдөр тэд маань эдгэрч эмч мэргэжилтэн, ээж ааваа баярлуулж байна. Эмчлээд эдгээх, тосоод авах эх оронтой байна гэдэг их хувь заяа шүү залуус минь. Тэднийгээ хайрлаарай” хэмээн бичжээ.

Х.ЭРХЭС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button