ДЭЛХИЙ

Цагдаа өнгөт арьстны хүзүүн дээр өвдөглөж буй бас нэгэн бичлэг цацагдлаа

Өнгөрөгч долоо хоногийн даваа гарагт АНУ-ын иргэн Жорж Флойд баривчилгаан дор нас барсан. Түүнийг амьсгалж чадахгүй буйгаа удаа дараа хэлсээр байхад шилэн хүзүүн дээр нь өвдөглөсөөр байсан цагдаагийн бичлэг их гүрнийг доргиосон билээ.

Өнөөдөр Жорж Флойдын биед хийсэн задлан шинжилгээний хариу гарч, түүний хүзүүн дээр даралт учирсны улмаас цус харвасан, мөн коронавирусийн халдвар авсан байсан нь тогтоогдсон юм.

Тэгвэл өнгөт арьстны шилэн хүзүүн дээр өвдөглөж, баривчилгаа үйлдэж буй цагдаа нарын бас нэгэн бичлэг сошиал орчинд цацагджээ.

Cell phone footage shows a closer image of the arrest.

Үйл явдал тавдугаар сарын 18-нд, Флорида мужид болжээ. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй шалтгаанаар Патрик Кэрол гэх иргэн цагдаа нарт баривчлуулсан байна. тэрбээр, “Намайг яагаад барьж байгаа юм бэ?” хэмээн удаа дараа асуух ч цагдаа нар мөн үл тоож, доош харуулж хэвтүүлээд шилэн хүзүүн дээр нь өвдөглөсөөр байгаа нь бичлэгт бууж үлджээ.

Патрик хожим нь гэм буруугүй нь тогтоогдож суллагдсан аж. Ийнхүү Америк цагдаа нарын ёс зүй болон арьс өнгөөр ялгаварлах үзлийн сэдэв дахин хүчтэй хэлэлцэгдэж эхэллээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн
2020-06-06 08:17

Энэ дарамт одоо монголд хэрэгжиж эхэллээ. Баячууд төрийн эрхэнд гарч жирийн иргэдийг яг ингэж боймлох болно. МАН дан баячуудыг сонгож байна. Одоо бүр бүх сайтын сэтгэгдлийг хааж ард иргэдийн дуу хоолойг боймилж эхэллээ, МАН-ий баячууд

Холбоотой мэдээ

Back to top button