Нийгмийн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг боож унаган, гар утсыг нь дээрэмджээ

Өнгөрсөн шөнө 01:00 цагт гэртээ харихаар дүүргийн автобусны буудлын орчим явж байсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 33 настай “Э”-ийг үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр боож унаган Самсунг Галакси S8 маркийн гар утсыг нь дээрэмдлээ гэх дуудлага мэдээллийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст иржээ.

Улмаар дуудлага мэдээллийн дагуу хэргийг шуурхай эрэн сурвалжилж ажилласнаар тус хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй Г, М нар бүлэглэн үйлдсэнийг илрүүлсэн байна. Дээрэмдүүлсэн гэх иргэн нь зүүн хөлний өвдөгний доогуур тайруулсан, суга таягтай иргэн байсан аж.

БУСДЫН ЭД ЗҮЙЛСИЙГ БҮЛЭГЛЭЖ, ХҮЧ ХЭРЭГЛЭН АВСАН БОЛ ТАВААС АРВАН ХОЁР ЖИЛ ХҮРТЭЛ ЯЛААР ШИЙТГЭНЭ

Тус этгээдүүдийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.2-д заасны дагуу бусдыг дээрэмдэх зүйл ангиар шийтгэгдэх аж.

  • 1.Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
  • 2.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  • 3.Энэ гэмт хэргийг: 3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон; 3.2.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн; 3.3.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/ зэрэг хуулиар зохицуулалт хийнэ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-06-10 13:03

Яаж байгаа хүн нэр зүүсэн илжигнүүд вэ?тахир дутуу биеэ хамга�##�ах чадваргүй хүнийг Иймэрхүү хэрэг дээр шууд 8н жил өгдөг болох хэрэгтэй хатуухан шийтгэхгүй торгох ял өгөөд байв�##� ийм хэрэг зөрчил хэзээ ч буурахгүй ээ

Холбоотой мэдээ

Back to top button