НИЙГЭМ

"Тусгаарлах байр руу усны саванд архи, талхан дотор тамхи хийж оруулсан зөрчил илэрсэн”

УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийж байна.

Энэ үеэр ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, хурандаа Ж.Амгалан дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр " Улсын хэмжээнд 45 байршлын тусгаарлах байранд 1,601 иргэн ажиглалтад байна. Цагдаагийн байгууллагаас эдгээр иргэний аюулгүй байдал, хэв журмыг сахиулж байна. Тусгаарлах байранд байгаа хүмүүст эргэлт оруулах журмыг УОК-ын Шуурхай штабаас журмыг тогтоож, нэвтрүүлж байгаа. Эх орондоо ажил болж ирчихээд хүний санаанд оромгүй зөрчил гаргаж байна. УОК-ын шуурхай штабаас тусгаарлах байранд байгаа хүмүүсийн гэрээсээ юм авах журмыг гаргасан. Талх ухаж, дотор нь тамхи хийсэн тохиолдол илэрсэн. Усны саванд архи хийж оруулсан байна. Үүнийг хяналтынхан мэдэлгүй оруулсан байна. Тусгаарлах байруудад байгаа иргэд онцгой үеийн бэлэн байдал болон журмыг сахих хэрэгтэй. Халдвар аваад эдгэсэн 60 хүн тутмын нэг нь халдвар тараах боломжтой гэдгийг анхааруулж байна” гэв.

Б.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
БОДЛЫН ХУЛГАЙЧ
БОДЛЫН ХУЛГАЙЧ
2020-06-10 12:31

АМАНД НЬ АРХИЙГ НЬ ЧИХЭЭД БУЦААГААД ХӨӨГӨӨД ЯВУУЛАХ ЮМСАН ӨМХИЙ СДАГ

Зочин
Зочин
2020-06-10 13:06

Яагаад манайхан ингэж байдаг юм бол оо .хэдхэн хоног тэвчиж болохгүй л байсан юм байх даа

Зочин
Зочин
2020-06-11 15:21

Өнөөдөрн японс ирэх хүмүүсийг хаана тусгаарлах юм бол

Монгол
Монгол
2020-06-11 20:27

Архийг маш бага хэмжээгээр
Тамхийг бол хорих шаарлага юу бна
Эд нар чинь хоригдлууд гарын чинь аясаар хогын санааг чинь хэрэгжүүлэх �##�ба байхгуй.

Холбоотой мэдээ

Back to top button