НИЙГЭМ

Тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг иргэн шаардлага биелүүлэхгүй, хүндрэл учруулжээ

Нурсултан-УБ-ын чиглэлийн тусгай үүргийн онгоц 19.00 цагин орчимд Чингис хаан нисэх буудалд газардлаа. Онгоцоор ирсэн нэг иргэн албан хаагчдын тавьсан шаардлагыг эсэргүүцэж, онгоцноос буухгүй 30 орчим минут ажилд саад учруулсныг цагдаагийнхны оролцоотойгоор хэв журам сахиулав. 

Энэ онгоцоор 175 иргэн эх орондоо ирснээс нярай хүүхэд дөрөв, хөгжлийн бэрхшээлтэй таван иргэн иржээ. Нисэх буудлын улаан бүс рүү цагдаагийн машин Хилийн мэргэжлийн хяналтын албаны зөвшөөрлөөр нэвтэрч хэв журмыг сахиулсан бөгөөд гарахдаа хамгаалалтын хувцсыг ном журмын дагуу тайлж, ариутгал халдваргүйтгэл хийлгэсний дараа улаан бүсээс гарна.  

Мэргэжлийн байгууллагын тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байх тохиолдол өмнөх нислэгүүдэд ч гарсан бөгөөд энгийн биш цар тахлын онцгой үед иргэд ажилд саад учруулахгүй байхыг МХЕГ-аас анхаарууллаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

iim muuhai baidag baihgyi yu da. awchrah hetsy awchrahgyi baih hetsyy teneg umnuudiig. danda niigmiin shaaruud ni gadagshaa yawj lai bolj baina da

БОДЛЫН ХУЛГАЙЧ
БОДЛЫН ХУЛГАЙЧ

ҮХЛЭЭ ХАТЛАА ГЭЭД БАЙХААР НЬ АВААД ИРЭХЭЭР ИНГЭДЭГ БАЙХГҮЙ ЮУ. БОЛДОГСОН БОЛ БУЦААГААД АВААЧААД ХАЯЧИХ ЮМСАН.

Холбоотой мэдээ

Back to top button