ДЭЛХИЙ

Covid-19: 121 мянган тохиолдол, 5 мянган нас баралт бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагийн дотор дэлхий дахинд шинэ коронавирусийн 121 мянган тохиолдол шинээр бүртгэгдэж, 5 мянган хүн тус өвчний улмаас нас баржээ. Улмаар халдварын нийт тоо 7 сая 444 мянгад хүрч, харин эндэгсэд 418 мянга 115 болсон байна.

Халдвар тархалтаар тэргүүлж буй орнуудад сүүлийн 24 цагт бүртгэгдсэн шинэ тохиолдлуудын тоог харьцуулбал:

  • АНУ-д 19,448
  • Бразилд 33,100
  • ОХУ-д 8,404
  • Их Британид 1,003
  • Испанид 314
  • Энэтхэгт 12,375
  • Италид 202
  • Перуд 6,087
  • ХБНГУ-д 350
  • Иранд 2,011 байна.

Ингээд дэлхий дахинд шинэ коронавирусээр өвчлөөд эдгэрсэн 3 сая 722 мянга 359 хүн байгаа бол, 53 мянга 820 хүний биеийн байдал хүнд байгаа аж.

Х.ЭРХЭС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button