НИЙГЭМ

ЭМЯ: Монгол Улсад “Covid-19” вирусийн тохиолдол нэмэгдээгүй

Өнөөдөр /2020.06.11/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа,

“Өчигдөр нийт 315 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Эдгээрийг задалж хэлбэл тандалтын журмаар цуглуулсан 9 сорьц, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан 11 хүний давтан шинжилгээ, ажиглах байруудад тусгаарлагдаж байсан 167 хүн, ачаа тээврийн 51 жолоочийн шинжилгээ, мөн зэвсэгт хүчний 77 дайчны тандалтын шинжилгээ юм. Иймд манай улсад шинэ коронавирусийн тохиолдол нэмэгдээгүй байна” гэлээ.

Х.ЭРХЭС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button