НИЙГЭМ
УОК: АНУ-д 1 сая ам.долларын тусламж үзүүлж, тэндэх иргэдээ татан авна

Өнөөдөр /2020.06.11/ УОК-ын 23 дахь удаагийн хуралдаан боллоо.
Хуралдаанаар АНУ-д хүмүүнлэгийн тусламж үзүүлэх асуудлыг комиссын гишүүд хэлэлцжээ. Ингээд 1 сая ам.долларын үнэ бүхий эмнэлгийн хамгаалах хувцсыг тус улсад хандивлахаар болсон байна. Мөн үүний хамт АНУ-д суугаа иргэдээ тусгай үүргийн онгоцоор татахаар болжээ.
Тодруулбал энэ сарын 21-ний өдөр АНУ-ын Сиатл хот руу тусгай үүргийн онгоц нисгэж, хандив тусламжийг хүлээлгэж өгөөд эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдээ татаж авчрах юм байна.
Х.ЭРХЭС











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭНХТҮВШИН ДАРГА ШИГ САРАНГЭРЭЛ САЙД ШИГ ШИЛДЭГ УДИРДАГЧИД МОНГОЛЫН ТӨРД ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙГААГ ХҮН НАМЫН ЗАЛУУС БИД АНХААРАН АЖИЛЛАХ БОЛНО
ЗҮГЭЭР ТАТАН АВЧ БОЛДОГГҮЙ ЮМ УУ ЗААВАЛ САЯ ДОЛЛАРЫН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЖ БАЙГААД АВ ГЭСЭН ЮМ УУ