НИЙГЭМ

УОК: Энэ сард нийт есөн тусгай үүргийн нислэг үйлдэж, 2300 иргэнээ татна

Өнөөдөр /2020.06.11/ УОК-ын 23 дахь удаагийн хуралдаан боллоо.

Үүгээр энэ зургаадугаар сард үйлдэх бүх тусгай үүргийн нислэгүүдийн хуваарийг баталжээ. Одоогийн байдлаар энэ сар гарснаар гурван нислэг үйлдсэн. Хамгийн сүүлд өнөө өглөө Токио-Улаанбаатар чиглэлийн онгоц хөөрөөд буй.

Тэгвэл УОК-оос зургаадугаар сард нийт есөн тусгай үүргийн нислэг үйлдэж, 2300 иргэнээ татах төлөвлөгөө гаргасан байна. Есөн нислэгийн гурав нь үйлдэгдсэн тул үлдсэн зургаан нислэгийн хуваарийг олон нийтэд танилцууллаа.

Үүнд:

  • Маргааш Энэтхэг улсад буй ламхай нарыг татан авчирна
  • Зургаадугаар сарын 17-нд Сөүл рүү онгоц нисгэж, тус хотод транзит нислэгээр ирсэн монгол иргэдийг татан авчирна
  • Зургаадугаар сарын 18-нд Сөүл рүү онгоц нисгэж, тус хотод транзит нислэгээр ирээгүй, урьд нь оршин сууж байсан монгол иргэдээ татан авчирна
  • Зургаадугаар сарын 19-нд Франкфурт руу онгоц нисгэж, Европын орнуудад суугаа монгол иргэдээ татан авчирна
  • Зургаадугаар сарын 21-нд АНУ-руу хандив тусламж хүргэх, тэнд суугаа монгол иргэдээ татан авчрах нислэг үйлдэнэ
  • Сүүлд нь, зургаадугаар сарын 20-нд Зүүн Өмнөд Ази руу  нислэг хийх ажлыг судалж байна.

Х.ЭРХЭС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button