УОК: Цар тахалтай тэмцэж буй 1500-гаад төрийн албан хаагчдыг хөнгөлөлттэй орон сууцаар хангана

Өнөөдөр /2020.06.11/ УОК-ын 23 дахь удаагийн хуралдаан боллоо.
Хуралдааны дараа цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд ханцуй шамлан оролцож буй төрийн албан хаагчдыг хөнгөлөлттэй зээлээр орон сууцанд оруулах үйл ажиллагааны тухай мэдээлэл өглөө.
Одоогоор ХӨСҮТ-ийн 10 ажилтанд орон сууц олгох ажлыг амжилттай зохион байгуулжээ. Цаашид уг ажлыг үргэлжлүүлж, 1500 орчим төрийн албан хаагчдыг орон сууцаар хангана хэмээн тооцоолсноо УОК-ын дарга Ө.Энхтүвшин онцоллоо.
Дээрх төрийн албан хаагчдад эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнууд, цагдаа, онцгой байдлын ажилчид, зарим нэг төв цэвэрлэх байгууламжийн ажилтнууд тэргүүтэй хүмүүс хамаарна гэв.
Тэдэнд санал болгох орон сууцыг НОСК-иас зарлах бөгөөд,
- Нэгт 100 хувь баригдаж дууссан
- Хоёрт чанарын шаардлага бүрэн хангасан орон сууц байх шаардлагыг УОК-оос тавьж буй юм байна.
Төрийн албан хаагчид НОСК-иас зарласан орон сууцуудыг өөрийн биеэр ирж үзээд захиалгаа өгөх бөгөөд, НОСК тус орон сууцыг худалдаж авна. Ингээд НОСК иргэн хоёрыг хооронд гэрээ байгуулагдах журмаар уг ажил хэрэгжинэ гэлээ.
Х.ЭРХЭС











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭРҮҮЛ ЭНХИЙН МАНААНД ЗҮТГЭЖ БАЙГАА ТӨРИЙН БҮХ АЛБАН ХААГЧИДДАА АМЖИЛТ ХҮСЬЕ ХҮН НАМЫН ЗАЛУУС БИД ТА БҮХНЭЭР БАХАРХАЖ БАЙНА