НИЙГЭМ
УОК: Бизнес эрхлэгчдээ дэмжиж, давхардан хийгддэг хяналт шалгалтуудыг зогсооно
Өнөөдөр /2020.06.11/ УОК-ын 23-р хуралдаан боллоо. Хуралдааны дараа тус комиссын дарга Ө.Энхтүвшин дараах мэдээллийг өгсөн юм.
“Энэ оны хоёрдугаар хагасаас эхлээд улс орны эдийн засгийн байдал хүндрэх тооцоо бий. Иймд бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлого барина. Одоогоор ААН, байгууллагууд дээр давхардсан тоогоор хяналт, шалгалтууд ирдэг. Нэг байгууллага дээр нэг дор дөрвөн газраас шалгалт ирчихсэн байна гэх мэдээлэл ирлээ. Энэ бол хүнд суртал. Хүнд суртал гаргаж, бизнес эрхлэгчдийн ажилд саад учруулж байна гэж үзнэ. Иймд энэхүү давхардан хийгддэг бүх хяналт, шалгалтуудыг болиулах чиг үүрэг өглөө”
Х.ЭРХЭС











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АНХ ЗАХ ЗЭЭЛД ОРСОН ЦАГААС Л ЭНЭ ХЯНАЛТ ШАЛГАЛТУУДАА ЗОГСООСОН БОЛ ХИЧНЭЭН ИХ ХЭРЭГТЭЙ БАЙСНЫГ ХҮН НАМЫН ЗАЛУУС БИД ОЛОН Ч УДАА ХЭЛСЭН ДЭЭ
Төрийн байгууллагуудас дандаа шалгана гэж айлгаж, гар хардаг болсон. Төрийн хяналтын байгууллагууд уг нь зөвлөнө, хамтарч ажиллана гэж ирмээр юм. Бид бол татвараа сайн төлдөг. Илүү юу хараад байдаг юм бол.