ДЭЛХИЙ
Бээжин дэх захад коронавирусийн шинэ голомт илэрч, онц байдал зарлалаа

БНХАУ-ын Бээжин хотын Фэнтай дүүрэгт байрлалтай Шинфади захад 45 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Улмаар тус захыг хааж, 24 цагийн хамгаалалт томилсон байна.
Шинфади нь Азийн хамгийн том хөдөө аж, ахуйн бүтээгдэхүүнийг бөөний үнээр борлуулдаг зах гэдгээрээ нэр хүндтэй.
Албаны хүмүүс тус захад халдварын шинэ голомт үүссэн хэмээн үзэж, онц байдал зарлаж, аялал жуулчлалын байгууллагуудыг хаасан байна.
Ингээд Фэнтай дүүргийн удирдлагууд Шинфади захад ажилладаг 10 мянга гаруй хүнийг шинжлэхээр болжээ.
Х.ЭРХЭС











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХҮН НАМЫН ЗАЛУУС БИД ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМЭЭ ЧАНД МӨРДӨЖ СОНГУУЛЬДАА ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙНА